Цэцийн их суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж тус хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсний  “…эцэслэн…”  гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан  шийдвэрлэх хурал болсон. Тус хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Мөн түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Харин маргааш 9 цагаас үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болохоор болжээ. Тус хуралдаанаар Хуульч сонгон шалгаруулах хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргах аж.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж