ТӨХ хороо шинэ гишүүнтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

ТӨХ хороо шинэ гишүүнтэй болно

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэ хуралдаанаар нийтдээ есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд, хэд хэдийн төрийн өмчит компанийн тээврийн хэрэгсэл акталж, сэлбэгээр худалдах зөвшөөрөл олгох тухай багтжээ. Түүнчлэн Төрийн өмчийн хороо дутуу гишүүнээ гүйцээх асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэнэ. Энэ нь тус хорооны нэгэн газрын дарга байгаа сурагтай. ТӨХ дотооддоо сонгон шалгаруулалт явуулсны дүнд ТӨХ-ны гишүүнд томилох хүнийг тодруулсан гэх.

Одоогийн байдлаар ТӨХ-ны гишүүд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар байдаг.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж