Холимог пропорциональ буюу 26х50

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Холимог пропорциональ буюу 26х50

Мажоритар, пропорциональ гэ­сэн хоёр тогтолцооны холи­мог гэсэн үг л дээ. Өөрөөр хэл­бэл, УИХ-ын гишүүдийн тодорхой хувийг мандат бүхий тойргуудад нэр дэвшүүлж, ард түмний шууд сонголтоор пар­­ламентад суулгана. Харин үлдсэн суудлыг хувь тэнцүү­лэх хэлбэрээр тогтоох юм. Ма­най улсын хувьд 26х50 гэ­сэн хувилбараар сонгуулиа явуулахаар үндсэндээ тогтоод байгаа. 26 тойрогт гишүүд ард түмний шууд сонголтоор сон­гогдож, үлдсэн 50 гишүүн нь хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдоно гэсэн үг. Зарчмын хувьд улс төрийн хоёр том хүчин нэгдсэн шийдэлд хүрсэн ч, техникийн чанартай зарим асуудлаар санал нийлэхгүй бай­гаа гэж эх сурвалжууд хэлж байна. Үндсэндээ 26 гишүүнээ шууд сонгочихоод үлдсэн 50 гишүүнээ намаар нь уу, гишүүн тус бүрээр нь сонгох уу гэдэг дээр санал нийлэхгүй байгаа гэсэн. Ардчилсан намынхны хувьд намаар нь сонгох хэрэгтэй гэж байгаа бол МАН-ынхан гишүүн тус бүрээр нь сонгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Яг Үндсэн хуулинд нийцүүлье гэвэл гишүүн тус бүрээр нь сонголт хийх нь зүйтэй гэж зарим улс төр судлаачид хэлж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, нэгэнт холимог тогтолцоог сонгож байгаа хойно 26 гишүүнийг шууд сон­гочихоод, үлдсэн 50-ийг намаар дамжуулан сонгох нь зөв ч юм шиг. Хамгийн гол нь намаар дамжуулан сонголоо гээд нэр дэвшигчдийн нэрс ард түмнээс нуугдахгүй. Бүх зүйл ил байх учиртай юм. Өөрөөр хэлбэл, 26 тойргийн гадна үлдэж байгаа 50 гишүүний нэрсийн жагсаалтаас ард түмэн сонголтоо хийнэ. Тэдгээр 50 гишүүнийг хэрвээ намаар нь сонгоно гэвэл гишүүд хэдэд эрэмбэлэгдсэнээрээ пар­ла­ментад суух юм. Нэг ёсондоо Ардчилсан намаас 20 гишүүн хувь тэнцүүлэх хэлбэрээр сон­гогдлоо гэхэд 20 дахь гишүүнээр тасалбар болно гэсэн үг. Нөгөө талд 50 гишүүнийг нэрээр нь сонгоё гэх хувилбар байгаа. Энэ тохиолдолд хэн рейтингтэй гишүүн байна тэр нь ард түмнээс шууд мандатаа авч, гарч ирэх боломжтой болох юм. Ямар ч байсан сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрс байна, нөгөө нь 50 гишүүнийн нэрс бүхий саналын хуудас байх юм.

Манай нөхцөлд энэ тогтолцоо ерөнхийдөө таарч байгаа гэж ойлгож болно. Бид өмнөх ду­гаартаа хөдөөгийн гишүүд парламентын ихэнх хувийг эзэлдэг болохоор шууд үгүй хийчихэж болохгүй байгааг дурьдсан. Тиймээс улсыг 26 тойрогт хувааж, хөдөөгийн гишүүд гэх төлөөллийг хангах боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр пропорциональ тогтолцооныхоо үндсэн давуу тал, шинж чанарыг тусгаж, 50 гишүүнийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно. Ер нь бол мажоритар системээс про­пор­циональ руу шилжсэн ихэнх оронд эхний удаад холи­мог тог­толцоог сонгосон бай­даг юм билээ. Ялангуяа Аф­ри­кийн орнуудад холимог про­порциональ тогтолцоо үр дүнгээ өгсөн гэдэг. Африкийн нэгэн оронд сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүссэн байна. Ялагдсан нам нийт сон­гогчдын 60 хувийн санал авсан ч мажоритар тогтолцооны урш­гаар парламентад нэгхэн суудалтай үлдсэн гэдэг. Тийм ч учраас сонгууль будлиантай явагдсан гэж эсэргүүцлийн жагсаал, цуглаан гарч, эмх замбараагүй байдал үүсчээ. Сонгуулийн дараа эрх баригч хүчин бусад намуудтай тохи­рол­цоонд хүсний эцэст дараа­гийн сонгуулиа холимог тогтол­цоогоор явуулж, амжилтад хүр­сэн гэдэг. Намуудын төлөө­лөл бүрэн хангагдах боломж­­той байдаг нь холимог пропорцио­наль тогтолцооны хамгийн гол давуу тал билээ. 

Л.ЭНХДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж