Гэмт хэргийн шинжтэй 23 дуудлага хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн шинжтэй 23 дуудлага хүлээн авчээ

Хэнтий аймгийн Зас аг даргын тамгын газрын дэргэдэх Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн туслалцааны төв нь өнгөрсөн долоо хоногт гурван хэлтэс, хоёр иргэнд хууль тогтоомжийн лавлагаа, тайлан, төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр гаргаж өгч үйлчилсэн байна. Мөн энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 23 дуудлага хүлээн авч, хэв журмын болон замын хөдөлгөөний журам зөрчсөн 284 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 219 хүнийг 1559.0 мянган төгрөгөөр торгож, 26 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулжээ.

Гудамж талбай, олон нийтийн газарт жижгээр танхайрсан, бусдад агсан тавьсан 37, өөрийгөө удирдан авч явах чадвараа алдатлаа согтсон 36, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчлийг илрүүлэн 77 хүнийг эмчийн хяналтанд эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийн эрхийг хасч, захиргааны зөрчил гаргасан дөрвөн хүнд баривчлуулах шийтгэл оногдууллаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж