Пхеньян хоёр талын хэлэлцээр явуулах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Пхеньян хоёр талын хэлэлцээр явуулах санал гаргав

Хоёр Солонгосын хил дээр. Фото: AFP

БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгост хандан албан ёсны хэлэлцээр явуулах санал дэвшүүлжээ. Энхийн замаар  улс орноо нэгтгэх хорооноос гаргасан нэгдүгээр  сарын 8-ны мэдэгдэлд энэ талаар өгүүлсэн байна. Хойд Солонгос хэлэлцээр эхлүүлэхдээ ямар нэгэн шаардлага тавиагүй байна.

Хэд хоногийн өмнө Хойд Солонгос дээд хэмжээний уулзалт хийх саналыг Сөүлд санал болгосон боловч нааштай хариу аваагүй билээ.

Энэ сарын 1-нд БНАСАУ-ын албан ёсны хэвлэлүүд тэргүүн өгүүлэлдээ хоёр орны хооронд харилцаагаа тогтоон сэргээх талаар дуугарсан байв. Мөн тэд хойгт дайны аюул гаргахгүй байхыг уриалаад дайн нь “цөмийн холокостод” хүргэнэ гэсэн байлаа.
 
Ёнпхёндо  арлыг Хойд Солонгос их буугаар буудсны дараа хоёр орны харилцаа эрс муудсан байв. Талууд энэ мөргөлдөөний бурууг эсрэг талдаа өгцгөөсөн юм.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж