“Петровис”-ийн харилцагчид Чежү арлыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Петровис”-ийн харилцагчид Чежү арлыг зорилоо

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр оны шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг Entreprenuer 2010 наадмын Газрын тосны салбарын “Шилдэг аж ахуй нэгж”-ээр тодорч “Мөнгөн Меркури” өргөмжлөлөөр шагнуулсан “Петровис” компани нь олон охин компаниудтай бөгөөд үүнээс шатахуун тос тосолгооны материалын бизнес эрхэлж буй “НИК” ХХК болон “Петростар” ХХК-ий нэр дээр тус тусад нь “Чанарын Удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлэгч компани” гэсэн гэрчилгээг давтан үнэлгээгээр дахин гурван жилийн хугацаатайгаар Стандартчилал Хэмжил Зүйн Газраас гардаж авсанаараа хэрэглэгч харилцагчдынхаа эрх ашгийг дээдэлсэн хариуцлагатай үндэсний томоохон нефть импортлогч компани гэдгээ дахин баталлаа.
Ийнхүү 2010 ондоо ажлын ололт амжилтаар дүүрэн байсан “Петровис” болон “НИК” компаниуд жил бүр оны шилдэг хэрэглэгч болон шилдэг ажилчидаа тодруулан, аялал жуучлалаараа дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын өмнөд хэсгийн далайн эрэгт байрлах үзэсгэлэнт Чежү  арлаар аялах эрхээр шагнадаг уламжлалтай билээ. Энэ жил “Петровис”, “НИК” компанийн шилдгийн шилдгээр шалгарсан “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-аас хоёр хүн, бусад шилдгээр шалгарсан компаниудаас тус тус нэг хүн, нийт 10 шилдэг хэрэглэгчид, “Петровис”, “НИК” компаниудын шилдэг 12 ажилчидтай цуг нэгэн баг болж БНСУ-ын үзэсгэлэнт Чежү арлын зүг хүлгийн жолоо заллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж