Лондон зэсийн арилжаагаар дахин тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Лондон зэсийн арилжаагаар дахин тэргүүлж байна

Өнгөрсөн 2010 онд зэсийн арилжааны хэмжээгээр Шанхайн биржийн ард байсан Лондоны металлын бирж сэргэж, дахин тэргүүлж байна. Жилийн дотор Лондоны бирж дээрх арилжаалагдсан зэсийн хэмжээ 24,5 хувиар өсч, 827 сая тонн болсон нь дэлхийд хангамж буурч, хөрөнгө оруулагчид хуримтлал үүсгэж эхэлсэнтэй холбоотой. Харин Хятадын Шанхайн бирж дээр зэсийн арилжаа 37,5 хувиар буурч, 254 сая тонн болсон байна. Дэлхийн хэмжээнд жилд 18,5 сая тонн зэс үйлдвэрлэдэг гэдгээс харахад зах зээл дэх зэсийн хөдөлгөөн асар их байгаа. Зэс хөрөнгө оруулагчдын дунд хамгийн эрэлттэй байсан гэж “Barclays Capital” арванхоёрдугаар сард хэлсэн. Зэс, хөнгөн цагаан, никель зэрэг аж үйлдвэрийн металлын багцын арилжаа ч өнгөрсөн онд 7,4 хувиар өссөн. Лондоны бирж энэ салбарт 2011 онд ч тэр илүү хөгжих төлөвтэй байгаа.
Хөнгөн цагааны үнэ 2008 оны есдүгээр сараас хойш анх удаагаа нэг тонн нь 2500 ам.доллараас давсан бол тугалга мөн адил хоёр жилийн өндөрлөгт хүрээд байгаа билээ. Харьцангуй бага хэмжээгээр арилжаалагддаг төмөр ч “моодонд орж”, 2010 онд зургаа дахин ихээр худалдаалагдсан байна.  
Шанхайн биржид олон улсын хөрөнгө оруулагчид нэврэхэд тийм ч хялбар биш байдаг юм. АНУ-ын “Comex” биржид зэсийн арилжаа 2010 онд өсөлттэй байсан байна. Арилжаа өмнөх оныхоос 61,1 хувиар нэмэгдэж, 117 сая тонн болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж