Аврах ажиллагааны үеэр Франц иргэд амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагааны үеэр Франц иргэд амиа алдав

Нигерийн нийслэл Ниами хотын ресторанаас хоёр Франц иргэнийг барьцаалсан байна. Харин Малигийн хилийн ойролцоо тэднийг аврах ажиллагааны үеэр барьцаалагчид тэднийг хөнөөсөн тухай Францын Батлан хамгаалахын сайд Алайн Жуппе мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Николя Саркози энэ явдлыг “хулчгар бөгөөд харгис” гэж хэлсэн байна.
Барьцаалагчид ямар нэг зэвсэгт бүлэглэлтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй байгаа юм.
“Нигерийн Үндэсний аюулгүйн хүчин болон Францын цэргүүдийн хамтарсан ажиллагааны үеэр террористуудтай мөргөлдөж, хэд хэдэн хүнийг аюулгүй болгосон. Буудалцааны дараа барьцаалагдсан хоёр иргэнийг амиа алдсан байхыг олсон” гэж Жуппе хэлжээ. Нигерийн Засгийн газрын мэдээллээс харахад цогцосуудыг Ниами хот руу онгоцоор зөөсөн аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж