Нөөцийн махыг ченжүүдээс хамгаалах талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг ченжүүдээс хамгаалах талаар ярилцана

Нийслэлчүүдийн  хаврын хүнсэнд зориулж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн байна. Нөөцийн гэх энэхүү махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргах бөгөөд  ченжүүдийн гарт орохгүй гэх баталгаа байхгүй байгаа юм. Учир нь нөөцийн махыг махны ченжүүд хямдхан бөөндөж аваад эргээд хэрэглэгчдэд өндөр үнээр зарсан тохиолдол урьд өмнөх жилүүдэд цөөнгүй гарсан. Тиймээс энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалангаас тодруулахад “Энэ асуудлаар маргааш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хуралдана. Нөөцийн махыг ченжүүдийн гарт оруулахгүй байх талаар хэрхэн хяналт тавих мөн хэрэглэгчдэд хэдээр, хаагуур зарахыг тодорхой ярилцах болно. Ямар ч байсан махны ченжүүдийн гарт оруулахгүй байх үүднээс бөөндөж биш жижиглэнгээр зарна” гэсэн юм.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж