“Баялгийн хараал” гэгчийн тухай өгүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Баялгийн хараал” гэгчийн тухай өгүүлэх нь

Сайн байна уу? Та бүхний мэндийг эрье.

Нэлээд хэд хоногийн өмнө
Хэвлэлийн хүрээлэнгийнхэн  нэг зүйлийг надад арай дэгс   танилцуулсан юм
билээ. Юу гэвэл, Монголын эдийн засгийн байдлын талаар лекц уншиж өгнө
үү  гэж.

Тэгж ойлгоод,  үнэхээр лекц
унших юм байна хэмээн  амьхандаа нэжгээдийг  нягтлан  эвлүүлж  байгаад
хүрээд очсон чинь юун лекц байхав. Зүгээр нэг хэдэн минутын
мэндчилгээний үг шахуу зүйл  болж таарсан.
Тэгээд харамсаад байхгүй юу. Овоо зэгсэн  юм бэлтгэчихсэн байдаг, тэрнийгээ аль ч үгүй орхилтой нь биш.

Тэгсэн, ашгүй манай
сургуулийнхан нөгөө Хэвлэлийн хүрээлэн дээр оччихсон, тэдэнтэй болон 
сонин хэвлэлд ойр хүмүүстэй хамтарч эдийн засгийн чиглэлээр сургалт хийж
байсан нь олзуурхмаар.  Ер нь бэлтгэсэн лекцээ өөрийнхөө багш нарт
уншчихъя. Яахав тэр хэвлэл, мэдээллийнхэн хүрч ирээд сонсвол сонсоно л
биз.  Сонсвол уг нь өөрсдөд нь нэмэртэй юм даа гэж санасан хэрэг.

Тэгээд лекц маань “Баялгийн хараал” гэгчийн  тухай юм л даа.  Сэтгүүлчдийн сүүлийн үед бичээд байгаа сэдэв.

“Баялгийн
хараал” гэдгийг  янз бүрээр тайлбарлаад: тэгж ч байна ингэж ч байна, 
болж байна, болохгүй нь,  гэхчлэн олон л зүйл бичээд байгаа. Энэ талаар
нэгдүгээрт ярья. Хоёрдугаарт, үүнийг тойруулаад ер нь макро эдийн
засгийн бодлого, институциональ талууд нь чухам юу  юм бэ гээд ярья
гэсэн санаа байна.

Тэгэхээр нэг асуудал гарч ирж байгаа юм.
Баялагтай бол уул нь сайн, баян чинээлэг л байвал бүр сайн шүү дээ.
Гэтэл яахаараа тэр нь хараал болчихдог юм бэ. Яагаад баялаг нь болохоо
байчихдаг билээ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм.  Хариулт хайгаад 
үзвэл, үнэхээр тийм гэмээр  хэсэг улс орнууд байнаа. Ангол, Нигер,
Судан, Конго гэсэн энэ орнууд нээрээ л асар их баялагтай. Боливи ч гэсэн
ялгаагүй.  Тийм их баялагтай хэрнээ ард түмнийх нь амьдрал сайжирч
байгаа юм үгүй, эдийн засгийн өсөлт байхгүй, ядуурал дээд зэрэгтээ
хүрсэн, улс төрийн тогтвортой байдал алга, байнга л иргэний дайн, тулаан
болж байдаг.

Ялангуяа Суданд болж буй үйл явдлуудыг
та бүхэн мэдэж байгаа. Арга ядаад манайхаас хүртэл энхийг сахиулах
зорилгоор цэрэг, дайчид очиж ажиллаж байна шүү дээ. Конго ч бас
өөрцгүй.  Эднийх ардчилсан орон гэгддэг. “Ардчилсан Конго” гэхээр гоё л
дуулддаг  нэр.  Гэтэл  ардчилсан Конгод  нэдэр дээрээ хүмүүст нь 
хараад, найдаад байх юм үндсэндээ  ховор.   Цаашлаад Боливи гэхчлэн
Латин Америк руу зүглэхээр маш их нефтьтэй бас л  гайхуулам улс  юм шиг
хэрнээ мөнөөх л  асуудал оршсоор байдаг.

Харин нөгөө талд нь болохоор бас л
баялагтай боловч илүү дөмөгхөн аж төрөөд  байдаг улс орнууд байна.
Норвеги, Кувейт, Катар, Ботсванаг нэрлэж бид мэднэ.  Энэ улсууд үнэхээр
баршгүй  баялагтай, тэгээд ард түмнийх нь ахуй амьдрал ч боломжийн.

Норвеги  бол  амьжиргааны түвшин их
өндөр орон.  Африкийн өмнө зүгийг харин зорьвол  тэнд Ботсвана гэж улс
бий. Эднийх очир эрдэнэ буюу алмаазын тоймгүй  баялагтай орон. 
Тэрнийгээ тун зөв зохион байгуулаад,  удирдаад авч явж чадаж байна. 
Дээрээс нь Чилийн жишээг аваад үзье.  Их гайгүй.

Энэ мэтээр  нэг хэсэг улс орнууд нь
уналтад ороод, амьдрал ахуй нь доошлоод бүтэл муутай байдаг.  Харин
нөгөө хэсэг нь хөлжөөд,  хөгжөөд,  урагштайхан  яваад байдаг…

Та бидний эх орон Монгол гэж нэг улс 
байнаа.  Саяхнаас монголчууд бусдын анхаарлыг нэлээд татах болсон.  
Тоймгүй  баялагтай.  Зүгээр нэг энгийн жишээ бодъё л доо. “Таван
толгой”  хэмээн  сүүлийн үед тасралтгүй яригдаад байгаа нүүрсний уурхайн
нөөц нь гэхэд 6 тэрбум 500 сая тонн гэж бичигдээд байна. Уурхайг дээд
хүчин чадлаар нь ашиглана гэж бодвол жилд 30 сая  тонн нүүрс гаргана.
Тэгээд хуваагаад үзвэл—6,5 тэрбумаа 30 саядаа хуваахаар 220 -иод жил
гарч ирж байгаа байхгүй юу.  “30 сая тонн нүүрс  гаргаад л байхад
220-иод жил…” та нар бод доо. Асар их хэмжээний нөөц.

Тэгтэл энэ  “Таван толгойн” нүүрсний
уурхай Монголд  ганцхан байгаад, өөр нүүрсний орд байхгүй гэсэн үг бас
биш юм. Өөр том том ордууд мөн  байгаа.  Ач холбогдлоороо дутахааргүй,
хэмжээ цар хүрээгээрээ ч гэсэн илүү гарахаар ордууд байна.  Зөвхөн
нүүрсний хувьд.

Тэрнээс цаашаа газрын тос руу өнгийх  юм
бол манай улс  газрын тос экспортлодог орны тоонд орчихлоо. Ер нь бол, 
нөөц нь нэлээн боломжийн байж магадгүй сураг гараад байгаа. Түүнчлэн 
уран гэж байна. Одоо тогтоогдчихсон  нөөцөөрөө  дэлхийд арван хэдэд
орчих гээд буй. Цаашилвал, өнгөт метал, газрын ховор метал гэхчлэн яриад
байвал асар их нөөц баялаг бидэнд бий.

Тоолж баршгүй  баялаг байгаад байдаг. 
Тэр их баялаг маань Ангол, Нигерийнх  шиг болчих юм уу эсвэл Норвеги,
Чили шиг болох уу  гэдэг асуудал гарч ирээд байна.

Энэ чухам юу юм бэ? Үүний цаана яг ямар
асуудал байдаг вэ гэдэг талаар,  та бүхэнд  цэвэр эдийн засгийн онолын
талаас нь тайлбарлах гэж  оролдъё. Өнөөдрийн лекцийн гол зорилго бол
ердөө л энэ.

Нэг үгээр, нэг өнгөөр дуугаръя

Тэгэхээр,  “баялгийн хараал болдог”
хэмээх ойлголт хоосон зүйл биш юм шиг байгаа юм. Сакс, Варнер нарын 1995
онд хийсэн анхны судалгаа байдаг.  Түүний дараа 2001 онд дахин  нэг
судалгаа хийсэн байна. Энэ хоёр судалгааны дүнд юу гарч ирсэн бэ гэвэл,
ерөнхийдөө байгалийн баялаг ихтэй улс, орнуудад эдийн засгийн өсөлт тун
доогуур байдаг  гэсэн дүгнэлт гарч иржээ.

Дараа нь 2007 онд Каудер, Карел, Сайд
нар судалгаа хийсэн. 2007 он гэдэг бол тун сүүлийн үеийн судалгаа
байхгүй юу. Дараа нь Рос, Смит нарын 2004 ? онд хийсэн
судалгаанууд бол Сакс, Варнер нарынхыг ерөнхийдөө нотолсон  юм. Ер нь
бол нэг хамаарал байна. Тэгэхдээ энэ судалгаа нь цэвэр регресс, цэвэр
статистикийн регресс дээр л  тулгуурласан. Тэгээд л нэг коэффициент
гаргаж аваад, тэр коэффициентийнхээ дагуу тодорхойлж гаргаад ирж байгаа
юм.

Ийм судалгаа байгаад байхад нөгөө талд
өөр судалгаа бас байна.  Демокруа гээд 1977 онд хийсэн судалгаа,
Дэвисийн 1995 оны судалгаа, Херб хэмээх хүний 2005 оны судалгаа бол
сүүлийн үеийнх. Малонигийн 2002 онд хийсэн судалгаанууд юу харуулсан бэ
гэхээр ер нь, дээр өгүүлсэн шиг тийм хамаарал байхгүй байна гэж гаргаж
ирээд байгаа юм. Тийм хамаарал үгүй байна шүү гэж.

Ингэхээр эрдэмтэн, судлаач, шинжээчид 
судалгаа хийчихээд, нэг юман дээр хоёр дүгнэлт гаргаад байгаа биз.  Нэг
хэсэг нь, “баялаг”- эдийн засгийн өсөлтийг  хангаж чадахгүй, нөгөө нэг
нь үгүй ээ, тийм хамаарал байхгүй,  тэгж хэлж болохгүй гэсэн дүгнэлтэд
хүрсэн байна.

Үгүй тэгвэл, энэ ямар учиртай юм бэ, 
яагаад ийм зөрүүтэй дүгнэлтүүд гараад байдаг юм бэ гэсэн асуулт гарч
ирнэ. Тэгвэл энэ нь  нэгдүгээрт,  арга зүйтэй холбоотой асуудал байгаа
юм. Ямар арга зүйг судлаачид ашиглаж байна вэ гэдгээс ихээхэн
хамааралтай.

Жишээ нь, баялаг гэдгийг хоёр янзаар авч
үзэх хандлагатай байна.  Яг газрын хэвлий  доор оршин байж байгаа
зүйлийг эсвэл тогтоосон тухайн нөөцийг баялаг гэж үзээд, мөнөөх нь их
хэмжээтэй байх юм бол “баялагтай орон” гэж тооцоод байдаг. Харин нөгөө 
хэсэг эрдэмтэд нь газар доор  их нөөц байхгүй байж болно, гэхдээ дэлхийн
зах зээлийн экспортод танай улсын эзэлж байгаа хувийн жин өндөр байх юм
бол тэрнийг чинь бид  “баялаг” хэмээн тооцоод үзье гэж.

Үргэлжлэл http://blog.amarjargal.org/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж