Өндөр үнээр “эксель” аваарай

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Өндөр үнээр “эксель” аваарай

Хууль зүй, дотоод хэргийн сайд ийм зарыг УИХ-ын чуулганы танхимд тараалаа. Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулсан билээ. Эргэн төлөлтийн нийт дүн ямар байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Засгийн газарт асуулга тавьсан. Хариуд нь Ц.Нямдорж сайд “Тухайн үед 3-4 жил явсан “Эксель” машиныг найман мянган ам.доллараар үнэлсэн. Тэр машин бараг борлохгүй болов уу. Ер нь юунд ч ашиглах боломжгүй “Эксель”-ийн хаалгыг хэн ч авах билээ” гэж халаглав. Түүнийхээр өндөр үнэлсэн хэрэггүй шахам барааны үнийг 50 хувиас илүү бууруулах боломжгүй гэнэ. Тиймээс төрөөс дөрвөн мянган ам.доллараар “Эксель” авахыг хүссэн хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж болох нь ээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж