Саудын Арабад Apple-ийн үйлчилгээг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Саудын Арабад Apple-ийн үйлчилгээг хаажээ

Саудын Арабын засгийн газар Apple корпорацийн MobileMe үйлчилгээг хэсэг хугацаанд хаажээ. MobileMe үйлчилгээ нь и-мэйль илгээх, зураг, видео гэх мэт зүйлсийг хадгалдаг бөгөөд энэхүү үйлчилгээг Mac, iPhone, iPad зэрэгт авах боломжтой юм.

Apple корпораци Саудын Арабын хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан, MobileMe үйлчилгээнд зориулж, Хойд Каролинад 4,6 га газарт сервер барьж байгуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч, Саудын засгийн газраас хийсэн алхамд гайхширч, эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн 2010 оны зургадугаар сард Саудын Арабын засгийн газар Blackberry үйлчилгээг ч цуцална гэж анхааруулж байсан юм.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж