Охидыг хил дамнуулан худалдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Охидыг хил дамнуулан худалдахыг завджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны дөрвөн охиныг хил дамнуулан хятад иргэдэд худалдахыг завдсан Т,Б,Г нарыг цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Тэд бүлэглэн  хятад иргэдэд бага насны охид худалдахаар тохиролцсон байсныг иргэдийн мэдээллийн дагуу  хууль хяналтынхан  таслан зогсоож тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Дээрх этгээдүүд нэг биш удаагийн үйлдлээр  эмэгтэйчүүдийг БНХАУ- руу зуучилж худалдсан байж болзошгүй юм байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж