Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж өнгөрсөн онд тээврийн прокурорт шилжүүлсэн юм. Эл хэргийг прокурор хянаж дуусаад ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлэхээр болжээ. Тэрбээр осол гаргах үедээ УНН 7020 улсын дугаартай, Тоёото маркийн автомашинтай гэрлүүгээ явж байгаад зам хөндлөн гарч явсан эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон болохыг тогтоожээ.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж