Сураггүй болсон үнэт эдлэлийн ченж олджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон үнэт эдлэлийн ченж олджээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд гэрээсээ гараад сураггүй болсон үнэт эдлэлийн ченж Н энэ сарын 8-нд Улаанбаатар хотоос олджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр ченж залуу банкинд их хэмжээний өртэй учир  байр хөлслөн нуугдаж байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.Түүнийг биедээ 40 гаруй сая төгрөг авч явсан болон хоёр хоногийн дараа Гурвалжингийн гүүр орчмоос унаж явсан автомашин нь олдсон зэрэг нь түүнийг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй хэмээн таамаглахад хүргэж  байсан юм. Цагдаагийнхан  түүнийг бусдад эд зүйл, мөнгөө дээрэмдүүлсэн эсэх, яагаад олон хоног сураггүй болсныг тогтоогоогүй байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж