Э.Амарбатыг хохироогчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Э.Амарбатыг хохироогчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

АТГ-ын Авлигатай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Э.Амарбатын биед халдсан Э гэгч этгээдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ. Тэдэнд холбогдох хэрэг өнгөрсөн ням гаригийн орой болсон бөгөөд одоогоор Э.Амарбат Цэргийн Госпиталын мэс заслын тасагт  толгойдоо  оёдол тавиулсан байдалтай эмчлүүлж буй гэнэ. Түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр бол Э.Амарбатын биеийн байдал  хөнгөвтөр байгаа бөгөөд 16 удаа хутгалуулсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй харин  найз Э-тэйгээ маргалдсаны улмаас толгойн тус газартаа гэмтэл авсан гэж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж