Дэлхийн ямар хот хамгийн гэрэлтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн ямар хот хамгийн гэрэлтэй вэ?

Манай гаригийн сансраас авсан гэрэл зургийг харж байж энэ асуултад хариулт өгч болно. Сансраас дэлхийн том хотуудын зам нь гэрэлт тэмтрүүл болон тал тал тийшээ тархсан асар том наймаалж мэтээр харагдана. Бага талбайтай ч хамгийн их гэрэл гэгээтэй хот нь Лас-Вегас ажээ. Шөнийн харанхуй нөмрөнгүүт уг хотын 80 квадрат.километрийн талбайд 24 мянган неонын цахилгаан шугам асдаг. Түүний дараа гэрэлтүүлгээрээ Нью-Йорк, Парис, Токио, Мехико хотууд ордог байна. Москва гэрэлтүүлгээрээ тэднээс дутахгүй ч гэрэлтэй замууд нь хязгааргүй орчиндоо замхраад дуусдаг бол Америкийн хотуудыг холбосон зам нь бүх нутгийг хэрсэн цусан судас мэт гэрэлтэж байдаг ажээ. Саяхан Италийн одон орончид Пьерантонио Чинзано, Фабио Фальки нар шөнийн тэнгэрийн гэрэлтэлтийн атласыг гаргасан байна. Шөнийн тэнгэрийн зурагт АНУ, Европ, Япон, Канадын тэнгэр бусад харанхуй тивийн дэвсгэр дээр асар том гэрлэн толбо болон харагдах аж. Сартай саруулхан шөнө болж байсан ч Европын орнуудын оршин суугчдын 98 хувь нь тэнгэрт од хардаггүй аж. Хотын гэрлүүд нь шөнийн тэнгэрт бүдэг улбар шар туяаг өгдөг учраас тэр. Хотуудын хэт их гэрэлтүүлэг нь гэрлийн бохирдол гэх экологийн тулгамдсан асуудлыг бий болгож байна гэж экологичид ярьдаг. Хурц гэрлийн дэргэд ургаж байгаа модны наслалт богино, өвчлөх нь их, бас бага хүчилтөрөгч ялгаруулдаг гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж