Энэ 21-нд зарим газраар бага зэргийн цас орно

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Энэ 21-нд зарим газраар бага зэргийн цас орно

Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 17-24-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргажээ. Нийт нутгаар энэ сарын 21-нд зарим газраар бага зэргийн цас орно, бусад хугацаанд цас орохгүй бөгөөд дээрх хугацаанд салхины хурд баруун хойноос секундэд 5-10 метр байх аж. Агаарын температур  шөнөдөө 27-32 градус, нутгийн зүүн хэсгээр 34-39 градус, өдөртөө нийт нутгаар 18-23 градус хүйтэн байна. Харин Чойбалсан хот орчмоор энэ сарын 21-нд бага зэргийн цас орох ба  шөнөдөө 26-31 градус, 16-21 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж