Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батална

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батална

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд өнөөдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал нэрийн дор хэлэлцүүлэг өрнөлөө.

Уг хэлэлцүүлгээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар ойрын хугацаанд хийгдэх ажлын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөлд нийслэлийн гэр хорооллын цахилгааны тарифийг шөнийн цагаар бууруулах буюу, шөнийн цагийн цахилгааны хэрэглээны 50 хүртэл хувьтай тэнцэх урамшуулал олгож байх талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга хэллээ.

Мөн цахилгааны шинэ эх үүсгэвэр болох тавдугаар цахилгаан станц ашиглалтад ортол ойрын 5 жилд гэр хорооллын айлуудад гэрийн дулаан бүрээс, бүрэн шаталттай зуух зэргийг нийлүүлэх ажил хийхээс өөр аргагүй гэж Нийслэлийн орлогч дарга Д.Ганболд хэлсэн. Харин үүний зардал нь 150 мянган төгрөг байх гэнэ. Одоогоор 2000 өрхөд гэрийн дулаан хучлага түгээжээ.

Мөн 10-аас дээш жил болсон авто машины албан татвар, гаалийн татвар зэргийг их хэмжээгээр өсгөх зэрэг санал төлөөлөгч нар хэлж байсан. Энэ талаар хуучин машин гадаадаас оруулж ирхэл шинэ машин авсантай ялгаагүй байхаар тухайн хуульд тусгасан байгаа аж.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг цагаан сарын баярын дараагаар сарын хугацаанд багтаж боловсруулж УИХ-ын Хаврын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

Б.Алтансүх  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж