Гурилын үнэ тогтвортой байсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ тогтвортой байсан гэв

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзлаа. Гурил үйлдвэрлэгчдийн хувьд Ерөнхий сайдаас онц дүн авлаа. Учир нь өнгөрсөн 2010 онд гурилын үнэ болоод хангалт тогтвортой байсан аж. Шинэ он гарсан ч, энэ байдал тогтвортой хадгалагдаж буй. Энэ нь үйлдвэрлэгчдийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүн гэсэн юм. Гэхдээ үйлдвэрлэгчдийн зүгээс анхаарах асуудал байгааг дуулгалаа. Тухайлбал, жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс долдугаар сарын нэгний хооронд импортын гурилд 10 хувийн гаалийн албан татварын хөнгөлөлт эдлүүлдэг байна. Энэ үед дотоодын гурил үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж байсан ч, бүтээгдэхүүний үнээ буулгадаг. Гэтэл татварын хугацаа дуусахад, гурил импортлогчид гурилынхаа үнийг нэмдэг. Үүнээс болж, гурилын үнэ хэлбэлзэхэд хүргэдэг. Тиймээс улирлын чанартай энэхүү татварын хөнгөлөлтийг зогсоочихвол яасан юм бэ гэдгийг гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тавьж байна. Дээрх саналыг Ерөнхий сайд бодолцох үзэхээ мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж