Агаарын бохирдлыг хэрхэн бууруулснаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг хэрхэн бууруулснаа танилцуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дотоодын байгууллага, аж ахуйн нэгжээс гадна гадаадын төсөл хөтөлбөрүүд ч багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зардаг. Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банкнаас хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах талаар хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулахаар зар түгээж байна. Хэвлэлийн уулзалт  нэгдүгээр сарын 21-ний өдрийн 10 цагаас  Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын уулзалтын танхимд болох ажээ. Уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд оролцож,, сонирхсон асуултад хариу өгөх юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж