UFC групийнхэн ахмадуудаа баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

UFC групийнхэн ахмадуудаа баярлууллаа


Монголчууд эрт дээр үеэсээ урин
хавартай золгосны баяр хэмээн билгийн тооллын хаврын тэргүүн сарын
шинийн нэгнийг тэмдэглэж ирсэн билээ. Өндөр настан ахмадуудаа энэ л
баяраар хүндлэн дээдэлж баярлуулдаг уламжлалтай болохоор монголчууд
цагаан сарыг хамгийн өргөн тэмдэглэсээр ирсэн. XVII жарны ТӨМӨР ТУУЛАЙ
жил гарахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд нийгмийн
хариуцлагаараа бусад компаниудаа тэргүүлдэг  үндэсний шилдэг үйлдвэрлэгч
UFC групп ахмадууддаа гэнэтийн бэлэг барилаа.

UFC группийнхэн МУГЖ Лха.Долгор, МУГЖ Д.Цэрэндарьзав, МУГЖ
Ч.Алтан-Өлзий,  СТА С.Дамдин, МУГЖ Ж.Сүххуяг, СТА УДЭТ-ын жижиг
хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэн, СТА УДЭТ-ын нүүр хувиргагч
Ө.Уранчимэг зэрэг алтан үеийн ахмад уран бүтээлчдэд саяхан худалдаанд
гаргасан шинэхэн бүтээгдэхүүн  “АЛТАНГАДАС” брэндийнхээ иж бүрдлээс
бэлэглэлээ. Ахмадууд “UFC” группийнхэнд баярласнаа илэрхийлээд, сэтгэл
зүрхнийхээ нандин ерөөлийг өргөж, үнэхээр сайхан бэлэг боллоо хэмээн ам
сайтай байсан.
МУГЖ Д.Цэрэндарьзав:

Маш их баярлалаа. Би олон цагаан сарыг өнгөрөөсөөн. Гэхдээ ийм сайхан
surprise болсон том бэлэг авч үзээгүй. Цагаан сарынхаа бэлтгэл ажлыг
хийж амжаагүй байна даа.

Миний хүүхдүүд аз жаргалтай,сайн сайхан, ажил үйлс нь дандаа бүтэмжтэй
байгаасай.  Олон хүнийг баярлуулсан  сайхан үйл хийж яваа UFC группийн
залуучуудын заяа буян нь үргэлж дэлгэрч байх болтугай. Та бүхэндээ
баярлалаа.

XVII жарны ТӨМӨР ТУУЛАЙ жилийн сар шинийн босгон дээр худалдаанд гарсан.
Алтангадас бүтээгдэхүүн нь сав баглаа боодлын онцгой шийдэлтэй,
үндэсний хэв шинжийг агуулсан, олон шатлалт шүүлтүүрийн технологи
ашиглаж шүүсэн цэвэр бүтээгдэхүүн учраас хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний
нэг болоод байна.

 Сурвалжлагч: Г.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж