“A sound”-тай тэмдэглэх хайрын өдөр

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

“A sound”-тай тэмдэглэх хайрын өдөр

Гэгээн хайрын өдөр буюу ирэх сарын 14-нд “Marshal luxury” зоогийн газарт 21.00 цагт “A sound live GIG”+After DJ love” тоглолт болох нь ээ. Энэхүү тоглолт нь зөвхөн “A sound” хамтлагийн тоглолт биш бөгөөд тэд хуучны хит болсон арав гаруй дуугаараа толилуулахаас гадна альтернатив урсгалаар уран бүтээлээ туурвидаг “UFO”, охидын “Viva” хамтлаг оролцох юм байна. Мөн уг арга хэмжээний дараа DJ нарын үдэшлэг болох гэнэ. Дашрамд сонирхуулахад “A sound” хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо ажилд хэдийнээ оржээ. Ирэх сарын 15-нд бичлэгийн ажил дуусаж, хэвлэлтэд явуулаад гуравдугаар сарын эхээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэхүү шинэ цомогт нь альтернатив урсгалын 12 дуу багтсан юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж