Хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийг дэмжлээ

Улсын  Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх зэрэг нийт таван асуудлаар хэлэлцэх тов гаргасан байгаа аж.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын нэгдсэн чуулганы тухай хуульд нэмэлт оруулах талаар гишүүд хэлэлцэж байна.

Э.Бат-үүл нарын гишүүдийн санаачилсан уг хуульд гишүүд асуулт асууж санал хэлэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр уг хуульд эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж хэтэрхий чанга болгох талаар тусгасан байгаа болохоор энэ хуулийг хэлэлцэх асуудалд оролцохгүй гэж мэдэгджээ.

Ингээд хуулийн төсөлийг цаашид хэлэлцэх эсэх талаар санал хурааж нийт 39 гишүүд санал хураалтанд оролцож 27 гишүүн дэмжиж 69,2 хувийн саналаар хуулийн төслийг дэмжлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж