Саша Барон Саддам Хуссейны зохиолоор кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Саша Барон Саддам Хуссейны зохиолоор кино хийнэ

“Борат Бруно хоёр” киноны  гол дүр инээдмийн жүжигчин  Саша Барон Коен Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хуссейны  бичсэн номоос сэдэвлэн инээдмийн кино бүтээх гэж байгаа бөгөөд өөрөө гол дүрд нь тоглох гэнэ. Paramount Pictures  2000 онд Иракт бесттселлер болж байсан дарангуйлагчийн номноос сэдэвлэсэн уг киног  бүтээх гэж байгаа аж.

2012 оны тавдугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөж буй уг киноны найруулагч нь  “Борат Бруно хоёр” кинонд хамтран ажилласан Ларри Чарльз гэнэ.

Zabibah and the King  хэмээх зохиол “Author" хэмээх нууц нэрийн дор хэвлэгдсэн боловч бичсэн жинхэнэ хүн нь Саддам Хусейныг гэдэг аж. Зохиол VII-VIII зууны үеийн үйл явдлыг өгүүлдэг бөгөөд нөхөртэй, ядуу бүсгүйд дурласан хааны тухай аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж