Архи, согтууруулах ундааг устгалд орууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Архи, согтууруулах ундааг устгалд орууллаа

Архины хэрэглээ хэрээс хэтэрч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн талаар ерөнхийлөгчөөсөө эхлээд сумын нэг баг хүртэл архитай тэмцэхээр болсон билээ. Нэг хүнд ноогдоод байгаа 33 литр архинаас хэдэн литр нь чанарын шаардлага хангасан бол гэдэг нь бас л сонирхолтой. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор өнөөдөр зах зээлд хямдхан гэх тодотголтой чанар, эрүүл ахуйн шаарлагад бүдрэх олон арван төрлийн архи худалдаалагдаад эхэлжээ. Тухайлбал татварын акц тэмдэг нь хуурамч, 163 шил архийг илрүүлэн хураан авсан байна. Энэ нь тухайн архи үйлдвэрлэсэн үйлдвэр, газар  татварын албанд бүртгэлгүй, улсад нэг ч татвар төлөөгүй байж, хуурамч тэмдэгт наан худалдаалж байсан гэсэн үг юм. Дэлгүүрийн худалдагч нар Онцгой албан татварын тэмдгийн хуурамч, жинхэнийг нь таньж чадахгүйгээс болж хямд үнэтэй архийг худалдан аваад борлуулж байгаа тохиолдол ч гарсан гэж байна. Мөн Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүрэн” хүнсний дэлгүүр удаа дараалан цаг хэтрүүлж ажиллаж, цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулга авсан ч архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан учраас тухайн дэлгүүрийн худалдаалж байсан 99 шил архи, 33 ширхэг дарс, 133 лааз пиво-ыг захиргааны журмын дагуу устгалд оруулсан юм.

Сэрүүн, Бурхан халдун, Оригналь, Арвай гэх мэт архинууд онцгой албан татварын тэмдгийн зөрчилтэй байжээ. Зөрчилтэй архийг хураан авч шинжилгээнд явуулахад стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн хариу гарсан байна.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж