Тунисийн цагдаагийнхан жагсагчидтай нийлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Тунисийн цагдаагийнхан жагсагчидтай нийлэв

Тунисийн нийслэл Тунис хотноо болж байгаа олон нийтийн жагсаалд  хэдэн арван цагдаа нар нэгджээ. Agence France-Presse мэдээлснээр цагдаагийнхан цалингаа нэмэхийг шаардаж байгаа гэнэ.
Эргэлтийн дараа зайлуулагдсан ерөнхийлөгчийн талынхныг засгаас зайлуулахыг жагсагчид шаардаж байна. “Дарангуйлагчийн гар хөл бологчдод Ардын эв нэгдлийн Засгийн газарт байр байхгүй” гэсэн үгтэй зурагт хуудсыг жагсагчид барьж явсан гэж Reuters мэдээлсэн байв.
Цугларсан олонтой нийлсэн цагдаагийнхан парламентын спикер Фуэда Мебазын машиныг боон зогсоосон ба спикер асан тус орны шинэ Засгийн газар өнгөрснөөсөө буцалтгүй сална мөн улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэн улс төрийн намуудын хоригийг цуцлана гэж цугларсан олонд амласан байна.
Гэлээ ч экс ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алийн талын хүмүүс шинэ Засгийн газарт байгаа. Жишээлбэл ерөнхий сайд асан Мохаммед Ганнучийг хэлж болно. Тэрээр зургаан сарын дотор парламентын ба ерөнхийлөгчийн сонгуулийг явуулаад өөрөө огцорно гэдгээ мэдээлсэн байгаа.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал олныг хамаарсан хувьсгал болон хувирсан юм. Ерөнхийлөгч Бен Али 24 жил тус орныг захирч байгаад саяхан зугтсан юм. Үймээний үеэр 100 хүртэл хүн алагджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж