Содон шийдэл-Галет флаш

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Содон шийдэл-Галет флаш

Францын тансаг зэрэглэлийн брэндүүд болох Кристофлэ болон ЛаЦи нар хамтран шинэ сэтгэлгээ, шинэ түншлэлийн хандлагыг тодорхойлж, мөнгөн гадарга бүхий өвөрмөц шийдэлтэй хэн бүхний хэрэгцээг бүрэн хангах цоо шинэ төрлийн зөөврийн Галет флашийг бүтээжээ.

Гайхамшигтай цацрах мөнгөлөг өнгө, мөлгөр хайрга чулуу шиг хэлбэртэй тул энэхүү флашийг халаасанд авч явахад нэн тохиромжтой юм. Галет флаш нь USB 2.0, USB 3.0 холболттой, 4GB багтаамжтай ба өөрийн файл, бичиг баримтыг найдвартай, нууц үгтэй байлгахыг хүсдэг хүмүүст зориулж Лацигийн “Private-Public” программыг суулгаж өгчээ.

Б. Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж