Барак Обама конгрессд илтгэл тавив

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Барак Обама конгрессд илтгэл тавив

АНУ-ны Ерөнхийлөгч Барак Обама тус улсын Конгресс дээр тавьсан “Улс орны өнөөгийн байдал” гэсэн илтгэлийнхээ үеэр 1957 онд Зөвлөлт улс хиймэл дагуул хөөргөж АНУ-аас түрүүлж байсантай ижил хямралын нэг үеийг даван туулж байна гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ энэхүү хожигдол нь АНУ-ын хувьд хөгжлөө түргэсгэх маш том түлхэц болж байсантай адилаар өнөөгийн нөхцөл байдал ч тус улсыг үсрэнгүй хөгжлийн эхлэлд авчирч байна гэжээ.  Барак Обама “ Америкчууд Зөвлөлт улс хиймэл дагуул хөөргж байх үед саран дээр хэрхэн буух талаар төсөөлөл ч байгаагүй. Гэвч шинэчлэлийн өргөн давалгаа бидэнд үйлдвэрлэлийн олон шинэ салбаруудыг байгуулахад хүргэн олон сая ажлын байрыг бий болгосон юм” гэсэн байна. Тэрээр АНУ анагаах болон биологи, мэдээллийн технологийн салбар, тэр дундаа байгаль орчинд халгүй эрчим хүчний технологийн чиглэлээр үсрэнгүй дэвшил хийж чадна гэжээ. Энэ бүхэн нь америк иргэдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ шинэ ажолын байруудыг ч бий болгон гэж хэлжээ.  

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж