iPad2, iPhone5-д NFC-ийг суулгана

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

iPad2, iPhone5-д NFC-ийг суулгана

NFC нь гар утас хэрэглэгчдийг зээлийн картны оронд гар утсаараа төлбөр тооцоо хийх боломж олгосон технологи юм. Харин Apple компани дараагийн үеийн iPhone5 болон iPad2-т энэхүү технологийг суулгах гэж байна. АНУ-д чухам хэзээ энэ технологи өргөн дэлгэрэх нь тодорхойгүй байгаа ч бусад Андроид смартфонууд NFC технологитой болохоор төлөвлөж байгаа бололтой.

Саяхан АНУ-ын хэд хэдэн банк мобайл буюу утасгүй төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжийг iPhone 4 болон бусад смартфонууд дээр туршиж үзжээ. Одоогоор Google Андроидийн зах зээлд хоёр смартфонд NFC технологи нэвтрээд байгаа ба Nokia энэ оноос эхлэн шинээр үйлдвэрлэх бүх утсандаа энэхүү технологийг суулгахаа зарлажээ.

2010 оны эхээр Apple NFC-тэй холбоотой хэд хэдэн патентын хэлбэрийг гаргасан бөгөөд тэдгээрийн дотор iPhone-д зориулсан NFC мобайл төлбөрийн үйлчилгээний iPay, iBuy, iCoupons зэрэг патентууд болон концерт, зугаа цэнгээн, спортын арга хэмжээний тасалбар захиалах NFC үйлчилгээний патент зэрэг багтжээ. Улмаар энэ онд iPhone 5 болон iPad2-т NFC технологийг суулгахад бэлэн болсон тухайгаа мэдэгдсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж