Хятадын тэрбумтан эхнэр хүүхэддээ бизнесээ алдав

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтан эхнэр хүүхэддээ бизнесээ алдав

Хятадын нутаг дэвсгэр дэх казиногийн сүлжээний эзэн, Макаогийн тэрбумтан Стэнли Хо гэр бүлийнхнээ өөрийн Sociedade de Turismo e Diversoes de Macau (STDM) компанийн хэсгийг булаан авсан гэж яллаж байгаа тухай Bloomberg мэдээлжээ. Үүнээс болон Хо корпорацийн хяналтаа алдаж магадгүй. STDM дэх хувьцааны 31,7 хувийг эзэмшдэг Lanceford компани нь тэрбумтны гурав дахь эхнэр Чан Унчан ба тэдний таван хүүхдийн мэдэлд очсоны дараа  Хо мэдэгдлээ хийсэн байв. Тэдний эсрэг Хогийн хоёр дахь эхнэрийн гэр бүл дургүйцлээ гаргажээ.

PR-компани Brunswick мэдээлэхдээ Хо өөрөө Lanceford компанийг тэднийхээ нэр дээр өгсөн байна.  Харин саяхан Стэнли Хо хөрөнгөө гэр бүлийнхэндээ тэнцүү хуваан үлдээнэ гэж мэдэгдсэн байв. Одоо 89 настай Хо дөрвөн удаа гэрлэж байсан ба 17 хүүхэдтэй, хөрөнгө нь 3,1 тэрбум ам.доллар гэнэ. Тэрээр 1941 онд Японы армиас зугтан Макаод ирээд тоглоомын бизнесээ эхэлжээ. Хо энэ зах зээлд 2004 он хүртэл монополист нь байв. Тэрбумтны бизнесийг бирж дээр гарахад нь элдэв саад хийн IPO-г нь унагасан гэж Хо өөрийн дүү эмэгтэй Виннитэй 2008 онд маргалдаж байжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж