МАХН-ын Онц их хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын Онц их хурал эхэллээ

Нэрээ сольж МАН болсон намд орохгүй хэмээн хоёр сар гаруй МАХН-ын буурийг сахисан гишүүд өнөөдөр өглөө Онц их хурлаа эхлүүллээ.  Тодорхой нөхцөл шалтгааны улмаас хурлын тов, хийх газраа нууцалж байсан МАХН-ынхан “АСА” циркт хуралдаж байна. Онц их хуралд  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвал, Ю.Атар, С.Молор-Эрдэнэ нар илтгэл тавих ажээ.  Хуралд нийслэл, 21 аймгаас 1080 төлөөлөгч сонгогдсон гэсэн мэдээллийг өчигдөр өгч байв. Онц их хурал хоёр өдөр үргэлжилнэ. МАХН-ын буюу Монголын алдарт хувьсгалт намын Онц их хурлаас МАХН-ын дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж