Олборлогчийн тендерийг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Олборлогчийн тендерийг өнөөдөр нээнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-иас зарласан Тавантолгой ордод төрийг төлөөлөх “Эрдэнэс тавантолгой” компанийн олборлогчийг гүйцэтгэх компанийг тодруулах тендерийн нээлт өнөөдөр болно. Уг тендерийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд зарласан ба материал хүлээн авах хугацаа өнөөдрөөр ийн дуусгавар болж байгаа юм.

Тендерийг анх өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд зарлаж байсан бол тус тендерийг хүчингүй болгож, арванхоёрдугаар сарын 8-нд дахин зарласан юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж