Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд хандана

өнХөвсгөл аймгийн Мөрөн суманд  найман настай охиныг хөнөөсөн  хэргийг үйлдсэн гэм буруу  нь нотлогдож цаазын ял сонссон Н.Мөнх-Оргил Дээд  шүүхэд давж заалдах хүсэлтээ  өнөөдөр өгөх гэнэ. Түүний үйлдсэн хэргийг энэ долоо хоногт нийслэлийн Шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хянаж үзэн анхан шатны шүүхээс оноосон ялыг үндэслэлтэй гэж үзсэн юм. Шүүгдэгч Н.Мөнх-Оргилын өмгөөлөгчөөр Р.Насанжаргал, Э.Ганбат улсын яллагчаар гавьяат хуульч Т.Жадамбаа нар  шүүх хуралд оролцжээ.Тэрбээр Хөвсгөл аймагт жигшүүрт хэрэг үйлдэхээс өмнө Баянгол дүүрэгт 14 настай хоёр, 15 настай нэг охиныг  өөрийгөө хамгаалах чадваргүйг мэдсэн хэр нь хүчирхийлж, хоолойг нь боож, амь насыг бүрэлгэх гэсэн   хэргийг давтан үйлдсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж