Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөл хуралдлаа

Үйлдвэржүүлэлтийн
бодлогын зөвлөл шинэ оны анхны хурлаа өнөөдөр хийлээ. Бодлогын
зөвлөлийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүлдэг бөгөөд дэд даргаар
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай ажилладаг. Мэргэжлийн чиглэлийн болон
холбогдох 20-иод байгууллагыг хамруулдаг бөгөөд сайд нар гадаадад болон
орон нутагт томилолтоор яваа тул зургаан сайд энэ удаагийн хуралд
оролцсонгүй. 

Өнөөдрийн хурлаар  2010 оны Үйлдвэржүүлэлтийн
хөтөлбөрийн зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Жижиг дунд үйлдвэрийн
зээлийн явц, үр дүн, суманд хүрч буй үйлдвэржүүлэлтийн бодлого зээлийн
үр дүнгийн талаар мэдээлэл солилцож зарим тодорхой бус байгаа асуудлууд
дээр Тэргүүн шадар сайд чиглэл өглөө. Үйлдвэржүүлэх хөтөлбөрийн
2010-2012 оны зорилт 100 хувь биелсэн гэсэн дүгнэлттэй байгаа бол
2010-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний үйл ажиллагааны биелэлт 40
хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан байна. Үйлдвэржүүлэлтийн хөтөлбөрийг
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Жижиг дунд үйлдвэрлэл, Эрх зүйн
орчныг боловсронгуй болгох  гэсэн гурван  чиглэлээр ажиллуулж байна.

Томоохон
үйлдвэрийг цогцоор хөгжүүлэх ажлын хувьд холбогдох тогтоол шийдвэрүүд
гарч ажлын хэсэг байгуулагдаад байгаа бөгөөд энэ оноос хэрэгжүүлж эхлэх
бол Жижиг дунд үйлдвэрийн хувьд 4 дэх жилдээ үргэлжилж буй тул үр дүн
илүү сайн байгаа аж. Тухайлбал 2010 онд аймаг орон нутгийн хэмжээнд 2010
он 412 үйлдвэр фермер цех байгуулагдаж 18 мянган ажлын байр шинээр бий
болсон байна. Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Нямосор жижиг дунд
үйлдвэрийг дэмжих зээлийн хэрэгжилт үр дүнг биечлэн явж танилцсан бөгөөд
200 гаруй сумдаар орж танилцахад зээлийн хэрэгжилт харьцангуй сайн 42
зээл зориулалтын бусаар олгогдсон байсныг залруулах үүрэг өгсөн байна.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ гол нь төрийн бодлого зөв
чиглэлд эзэддээ хүрч байх ёстой. 42 зээл зориулалт бусаар өгсөн гэдэг
бас их тоо. Тиймээс үүнийг залруулах тал дээр анхаарах түүнчилэн
“Гачуурт”-ын алтны компанид хүнсний зоорь барихаар зээл олгосон асуудал
нь том компаний хавсарга чиглэлд олгосон байна. Төрийн гол бодлого жижиг
үйлдвэрлэл явуулж амьжиргаагаа дээшлүүлэхийг хүсч байгаа иргэдэд олгох
тал дээр илүү дэмжих ёстой. Тийээс цаашид ахин ийм зүйл гаргахгүй байх,
түүнчлэн иргэдэд хүргэх мэдээллийг ил тод болгож хоорондын ажлын уялдаа
холбоогоо сайжруулах талаар чиглэл өглөө.

Үйлдвэржилтийн
бодлогын зөвлөл цагаан сарын дараа ахин хуралдах ба энэ үеэр орон
нутагтай ахин холбогдож илүү бодитой судалгаа дүгнэлттэй байхыг
санууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж