Медведев хөрөнгө оруулагчдыг “айлгав”

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Медведев хөрөнгө оруулагчдыг “айлгав”

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Давосын уулзалтын үеэр үг хэлэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид Оросын хуулийг дагаж мөрдөхгүй бол ЮКОС-ын экс тэргүүн Михайл Ходорковскийн адил хоригдох эрсдэл бий шүү гэж анхааруулжээ. Тэрээр энэ Чуулга уулзалтын үеэр Блумберг телевизийн сувгийн асуусан асуултад хариулахдаа, “ Хөрөнгө оруулагчид хууль журмыг мөрдөх ёстой. Хэрэв тэгэхгүй бол Ходорковский болон Мэдоффийн адил хугацаагаар шоронд суух болно” гэсэн хатуу хариулт өгчээ. Мөн энэ талаар ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Игорь Сечин тайлбар хэлэхдээ ЮКОС-ийн хэргийг шийдсэний ачаар Орос оронд дэг журам тогтож хөрөнгө оруулагчдын “тоглох дүрэм” мөрдөгдөж ирсэн гэж хэлжээ. “Эдийн засгийн алуурчид болон луйварчид шорондоо сууж, замбараагүй байдал зогсож, тоглоомын дүрэм бий болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ гол зүйл гэж бодож байнга” гэж Игорь Сечин хэлсэн байна.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж