Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хоногийн 16 цагт нь ажиллах чадваргүй хүнийг ахуйн эр­хийг хууль бусаар эзэм­­шигч хэмээн зайлуулах хэрэгтэй”

    (Василий Оси­­пович Клю­че­вс­кий, 1841 оны нэгдүгээр сарын 28 буюу хууч­ны тооллоор 16-нд төржээ)

    Василий Осипович Ключевский
    Нэрт түүхч В.О. Клю­чевский нь “Оросын түүхийн курс” гэдэг сон­годог бүтээлийн эзэн бөгөөд уран илтгэгч мастер юм.
    Бусад ишлэлээс: “Эрэгтэй хүн хүн­дэт­гэдэг эмэгтэйгээ ердийнхөөр хайрладаг бол эмэгтэй хүн ердийнхөөр хайртай эр хүнээ л хүндэлдэг. Тиймээс эрчүүд хайрлах ёсгүй эмэгтэйчүүдэд дурлах нь их бөгөөд харин эмэгтэйчүүд нь хүндлэх ёсгүй эрчүүдийг хүндлэх нь их бөлгөө”
    “Эмэгтэйчүүд сайхан эрчүүдээр нүд хужирлаж, ухаантайд нь биширч, сайн санаатайг нь хайрлаж, харин хүчтэйг нь нөхрөөрөө сонгодог”
    “Эхнэрийгээ нууц амраг шигээ хайрладаг эр аз жаргалтай бол нууц амрагаа өөртөө эхнэр шигээ дурлуулсан нь азгүй нэгэн болой”
    “Эцэг болох нь эцэг байхаас хамаагүй амархан”

    Үйл явдал

    Дамжлагаар үйлдвэрлэж болох дизель хөдөлгүүр бүтээв

    1897 он: Рудольф Дизель 1892 оны хоёрдугаар сарын 28-нд «Нэг цилиндрийн олон цилиндртэй хөдөлгүүрийг бүтээх арга, ажлын үйлдэл» гэсэн патент авсан байна. Энэ өдрийг бидний өнөөдөр дизель гэж богиноор нэрлэдэг дизелийн хөдөлгүүр төрсөн өдөр гэдэг.  Жинхнээр бол Рудольф Дизель тэр жилийнхээ нэгдүгээр сарын 28-ны өдөр шахалтаас түлш нь шатан асдаг дотоод шаталтын хөдөлгүүрийг туршин үйлдвэрлэлийн дамжлагад оруулж болох загварыг ийнхүү бий болгожээ. Хөдөлгүүр ашигт үйлдлийн хувь нь бусад хөдөлгүүрүүдийнхээс хоёр дахин их 28 хувь хүрсэн байв. Францын офицер Николя Леонар Сади Карногийн (1796-1832) 1824 онд бичсэн дулааны хөдөлгүүрийн онолын системийг тэрээр хэрэгжүүлэхээр оролдсон гэж болно. Эрэл хайлт нь Карногийн схемийн зарчмаас шахалтаар түлшийг шатаах үндэс нь л үлдсэн байв. Дизель 17 жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө дүнд уг хөдөлгүүрийг бүтээсэн бөгөөд MAN компанийн үндэс болсон Аугсбургийн үйлдвэрт дизелиэ үйлдвэрлэж эхэлжээ. Зохион бүтээгчийнхээ нэрийг авсан хөдөлгүүрийн схем нь хоёр зууны турш дотоод шаталтын шилдэг хөдөлгүүрээр тооцогдож байна. Харин Дизель хөдөлгүүрээсээ Дизелийн өөрийн хувь заяа нь бүрхэг үлдсэн юм. Тэрээр Антверпенээс Лондон хүрэх усан онгоцонд 1913 оны есдүгээр сарын 23-нд суугаад ор сураггүй алга болжээ.

    «Челленжер» сансрын хөлөг сүйрэв

    1986 он: Сансрын олон дахин нисгэх хөлгийг хөөргөхийн өмнөхөн Флорида мужид агаарын хэм -27 хэм хүртэл буурсан байсан Пуужин зөөгчийг ний­лүүлэх «Мортон Тайо­кол» компанийн инже­нерүүд пуу­жингийн ца­гир­ган бэхэлгээний холбоос хүйтний улмаас уян хатан байдлаа алдаж магадгүй гээд нислэгийг хойшлуулах санал тавьсан байлаа. Гэвч  НАСА өөрийнхөөрөө зүт­гэн нислэгийн гарааг эхлүүлжээ. Уг нис­лэгээр 100 сая долларын үнэтэй хиймэл дагуулыг тойрог замд гаргах, тахианы 12 үр хөврөлийг жингүйдэлд турших зэрэг олон ажлыг багийн гишүүд гүй­цэтгэх ёстой байв. Нислэгийн бас нэг онцлог нь бага сургуулийн багш эмэгтэй сансраас хичээл заах ёстой байв. Хоёр удаа сансрын хөлгийн ажиллагааны тухай 15 минутын хичээлийг дэлхий даяар  нэвтрүүлэхээр төлөвлөсөн байлаа. Энэ өдөр долоон нисгэгч сансрын гараагаа эхэлсэн чтэдний нислэг дөнгөж нэг минут 13 секунд үргэлжлэн 14 км-ийн өндөрт хөлөг дэлбэрчээ. Багшийгаа үдэн гаргаж байсан Конкорд хотын бага сур­гуулийн гуравдугаар ангийн сурагчид энэ эмгэнэлт тохиолдлын гэрч болсон байлаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж