Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Kate Hudson охинтой болно

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Kate Hudson ганц бие ээж болоод гурван жилийн нүүр үзэж байгаа. Түүний хүү Ryder одоо долоон настай ба удахгүй дүүтэй болохоор сэтгэл догдлон хүлээж буй юм.

Kate Hudson-ы удахгүй мэндлэх үрийнхээ аав болох рок дуучин, гитарчин Matt Bellamy-тай жил гаруйн өмнөөс болзож эхэлсэн юм.

Kate Hudson “Бид хоёр хүүхэддээ өгөх нэрээ олчихсон байгаа. Гэхдээ одоохондоо нууц хэвээр үлдээсэн нь дээр байх. Бид хүүхдийнхээ хүйсийг тодорхойлоогүй байгаа ч охин гэдэгт маш их итгэлтэй байна. Би ханхүүтэй, одоо харин бяцхан гүнжтэй болохыг маш их хүсч байна” хэмээн ярьжээ. Мөн хосуудыг хэзээ гэрлэх тухай асуухад “Бид хоёр гэрлэлтэд нэг их ач холбогдол өгдөггүй. Хамтын амьдрал, үр хүүхэд гэр бүлийн дулаан уур амьсгал гэрлэлтээс хамаарахгүй гэж би боддог. Тиймээс гэрлэлтэд төдийлөн яарахгүй” хэмээн хариулсан байна.

Дашрамд сонирхуулахад, Kate Hudson 2000 онд Америкийн алдарт “The Black Crowes” хамтлагийн ахлагч, дуучин Chris Robinson-той гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа амьдарсан юм. 2006 онд түүний нөхөр салах өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын амьдралдаа цэг тавьсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж