“Netflix”-ийн хувьцаа 15 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Netflix”-ийн хувьцаа 15 хувиар өсчээ

“Netflix” компанийн хувьцааны үнэ пүрэв гаригт 15 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр улиралд тус компанийн борлуулалт нэмэгдэж, ашиг өссөнтэй энэ нь холбоотой аж. Одоо нэг хувьцаанаас 87 центийн ашиг олж байгаа аж. Өөрөөр хэлвэл “Netflix”-ийн хувьцааны үнэ жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн гэсэн үг юм.

2010 оны сүүлийн улирлын байдлаар тус компанийн нийт ашиг 596 сая ам.доллар буюу жилийн өмнөхтэй харьцуулахад 34 хувиар өссөн байдалтай байгаа юм. “Netflix” нь одоо 20 сая хэрэглэгчтэй болсон нь 2010 оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар өссөнийг харуулж байгаа аж.


Э.ОЧИРТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж