Nokia X2-01 худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Nokia X2-01 худалдаанд гарлаа

Nokia өөрийн смартфонуудын цоо шинэ загвар болох Nokia X2-01-ийг Энэтхэгийн зах зээлд анхлан нэвтрүүллээ. Nokia X2-01 нь Facebook гэх мэт олон нийтийн сүлжээнд байнга холбогддог залууст түлхүү зориулсан загвар ажээ. 

Тус компаний мэдэгдсэнээр “Nokia X2-01 нь чамин дизайнаараа ялгарч, мессэжээр харилцах үзүүлэлтээрээ илт давуу бөгөөд гар утасны зах зээлд илүү хурдтай мессэж, и-мэйль илгээх, хүлээн авах боломжтой QWERTY ангиллын утаснууд гүйлгээ сайтай байна. Тиймээс X2-01 нь цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг эрхэмлэдэг залууст зориулсан загвар юм” гэжээ. Nokia-ийн гар утаснууд Энэтхэгт борлуулалтаараа тэргүүлсээр байгаа ч цаашид Micromax, G’Five гэх мэт харьцангуй хямд үнэтэй гар утас үйлдвэрлэгчидтэй ширүүхэн өрсөлдөж магадгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж