Зах зээлийн үнэлгээ хоёр их наяд хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Зах зээлийн үнэлгээ хоёр их наяд хүрэв

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 166.4 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь Монголын хөрөнгийн захын түүхэн дэх хамгийн дээд амжилт юм. Өмнө нь өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ний өдрийн арилжаагаар зах зээлийн үнэлгээ нэг их наяд төгрөгт дээд амжилтыг тогтоож байв. Ийнхүү нэг улирлын хугацаанд үнэлгээ дахин нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, 20 жилийн амжилтыг эвдэв. 

Өнөөдрийн арилжаагаар нийт 39 ХК-ийн 972.8 мянган ширхэг хувьцааг 476.4 сая төгрөгөөр арилжлаа.  Нийт 39 үнэт цаас арилжсанаас 26 үнэт цаасны ханш өсч, найман үнэт цаасны ханш буурч, таван үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Топ-20 индекс 24248.70 нэгж болсон нь өмнөх өдрөөс 2475.45 нэгжээр буюу 11.37 хувь өсчээ. Индексийн сагсад багтах "АПУ" /10.29 хувь/, УИД /14.89 хувь/, Шарын гол /15 хувь/, МЦХ /4.67 хувь/, Говь /2.67 хувь/, Адуунчулуун /15 хувь/, Багануур /15 хувь/, Монголиа девелопмент Ресорсес /13.33 хувь/, Дархан нэхий /14.49 хувь/, Баянгол ЗБ /6.15 хувь/, Улаанбаатар ЗБ /14.75 хувь/, Таван толгой /14.38 хувь/, Шивээ овоо /14.99 хувь/, Могойн гол /15 хувь/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. "Хай би ойл" ХК-ийн үнэт цаас 286950 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.











Үнэт
цаасны нэр

Арилжсан
ширхэг

Тухайн
өдрийн ханш

Өөрчлөлт

Нээлт

Хаалт

Төг

Хувь

 

Хувьцааны хоёрдогч зах зээл

ХАЙ БИ ОЙЛ

286,950

175

176

-24

-12.00

ЖЕНКО ТУР БЮРО

201,710

102

100

-2

-1.96

РЕМИКОН

179,730

121

123

-2

-1.60

ХӨХ ГАН

159,903

182

180

-2

-1.10

ГЕРМЕС ЦЕНТР

83,016

69

68

-1

-1.45

А.П.У

16,807

3,450

3,750

350

10.29

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

7,423

440

517

67

14.89

ШАРЫН ГОЛ

7,069

17,205

19,678

2,566

15.00

МОНИНЖБАР

5,295

120

132

17

14.78

ХОРИНХОЁРДУГААР БААЗ

4,490

230

230

0

0.00

МАХИМПЕКС

4,144

3,000

3,000

0

0.00

МОН ЦАХ ХОЛБОО

4,057

4,300

4,501

201

4.67

МОНГОЛ ШИЛТГЭЭН

2,850

600

600

0

0.00

ГОВЬ

2,748

7,500

7,700

200

2.67

АДУУНЧУЛУУН

1,784

23,500

23,572

3,074

15.00

БАГАНУУР

856

18,250

18,250

2,380

15.00

МОНГОЛИА ДЕВЕЛОПМЕНТ РЕСОРСЕС

745

1,700

1,700

200

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж