Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Цаасан батерей

Дэлхийн технологийн салбарт өдөр бүр л цоо шинэ, содон зүйлүүд гарч байдаг. Тэгвэл тэр дундаас хүний сонирхлыг шууд татахуйц нэгэн зүйл гарсан нь “Цаасан батерей”. Португальчуудын бүтээсэн уг шинэ төрлийн батерей нь ямар ч нэмэлт хэрэгсэлгүйгээр цэнэгээ бүрэн нөхөж авдаг.

Юу вэ гэхээр  уг батерей нь өөрийгөө дахин цэнэглэхэд агаарын чийгшлийг ашигладаг гэнэ. Агаарын чийгшил 40%-аас дээш байхад л батерей цэнэгээ дахин бүрэн нөхөөд авчихна. Уг технологийг одоо зөвхөн лабораторийн нөхцөлд биш бодит амьдралд, худалдаанд хэрхэн гаргах талаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж