Эхнэрээ террорист болгоод ажилгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Эхнэрээ террорист болгоод ажилгүй болжээ

Британийн цагаачдын албаны ажилтан өөрийн эхнэрээ террористуудын жагсаалд бичсэн байв. Эхнэрийг нь террорист байж болох хүмүүсийн жагсаалтаас олж үзсэн дарга нь ажилтнаа ажлаас нь халж, эхнэрийг нь жагсаалтаас хассан тухай The Sunday Mirror  сонинд өгүүлсэн байна.
Тэр нөхөр өөрийн үйлдлийг эхнэрээсээ уйдсан гэж тайлбарласан байв. Террористуудын жагсаалтад орсон хүмүүсийг гурван жилийн дотор гадаадад явахыг зөвшөөрдөггүй. Эхнэр нь гадаадад яваад гэртээ эргэн ирэх гээд чадахгүй болсноос энэ тухай дарга нь мэджээ. Эхлээд эхнэр нь Пакистанд очоод бараг тэндээ үлдэх шахсан байна. Нөхөртөө утасдсан мч тэр тус болсонгүй гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж