Их цэвэрлэгээнд 36 мянган хүн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Их цэвэрлэгээнд 36 мянган хүн хамрагджээ

Цагаан сарыг угтаж зохион байгуулсан нийтийн цэвэрлэгээний үеэр нийслэлийн хэмжээнд 875928 м.кв талбайг цэвэрлэж, 990,6 тонн хог хаягдлыг утсгажээ. Уг цэвэрлэгээнд 3718 байгууллага хамрагдсан бөгөөд тэдгээрээс төрийн 191, бизнесийн 2974, сургууль 77, их дээд сургууль 33, цэцэрлэг 108, СӨХ-ийн 335 байгууллага оролцсон байна. Түүнчлэн 35867 хүн цэвэрлэгээнд хамрагдсаныг холбогдох байгууллагууд хэлж байна.
Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс их цэвэрлэгээнд оролцоогүй найман байгууллага, аж ахуйн нэгжид сануулга өгч, 14 байгууллагад 160 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж