Шашин, урлагийн их цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Шашин, урлагийн их цэнгүүн болно

“Монгол бөхийн өргөө”-нд энэ сарын 10-нд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн шашин,  урлагийн цэнгүүн болох ажээ. Цэнгүүнд Завхан аймгийн 108 лам хувраг оролцохын сацуу Завхан аймгаас төрж гарсан урлаг, соёлын одод ая дуугаа өргөх аж. Мөн шашин, урлагийн цэнгүүний үеэр хүчит 32 бөхийн барилдаан болно.
Цэнгүүнийг Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв болон “Очирваань Уул” холбоо, Завханчуудын спорт холбооноос зохион байгуулж байгаа юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж