Гишүүн хатагтай гэр рүү гээ яарав

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Гишүүн хатагтай гэр рүү гээ яарав

Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдрийн үдээс өмнөх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүд Жендерийн тухай хууль хэлэлцсэн юм. Харин үдээс хойш хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Ардын хувьсгал 90” медаль бий болгох тухай, Нийтээрээ тэмдэглэх баярын тухай болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төсөл зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн.

Сар шинийн өмнөх өдөр ийн идэвхийлсэн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч хэлэлцэх гэж буй хуулийн төслийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулах гишүүдийг хурдан гэгч нь зарлаж, гишүүд ч жигтэйхэн шуурхайлж байсан. Харин нийтээр тэмдэглэх баярын тухай болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж санал хэлсэн юм. Гэтэл  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан, “Дарга аа 14 цагаас бөх эхэлнэ шүү” хэмээн сануулж амжсан бол битүүний өдөр гэртээ эртхэн харьж, сар шинэдээ бэлдэх гэж яарсан Д.Оюунхорол гишүүн нэлээд бухимдан, “Одоо болъё л доо, арын ажил хэцүүдлээ” хэмээн бухимдаж суув. Бүсгүй хүн л юм чинь эрхэм гишүүн хатагтайд гэр орондоо хийх ажил мундахгүй л байсан байлгүй дээ.

Б.Алтан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж