Кёкүшюзан хөөргөөрөө гангарав

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Кёкүшюзан хөөргөөрөө гангарав

Энэ сарын 2 буюу сар шинийн баярын битүүний өдрийн УИХ-ын нэгдсэн
чуулганы хуралдаанд гишүүдийн ихэнх нь Монгол үндэснийхээ дээл хувцастай
ирсэн байлаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл цагаан дээлээр гоёсон бол
Ш.Сайхансамбуу хүрэн, С.Эрдэнэ гишүүн хөх өнгийн дээл сонгосон нь тун ч
зохисон байсан бол эхнэр Т.Баясгалантайгаа дээл хувцсаа хослуулан өмсөх
дуртай Кёкүшюзан Д.Батбаяр гишүүн энэ өдөр дээлнээсээ илүү хөөргөндөө ангийнхныхаа
анхаарлыг хандуулаад амжив.  Түүний хөөрөгний толгой болон бөөр хэсэг
нь хар, мөр хэсэг нь цагаан өнгөтэй бөгөөд хэмжээний хувьд үлэмж том
байсан нь УИХ-ын гишүүдийн сонирхлыг багагүй татав. Ямар сайндаа л
гишүүд Д.Батбаяр гишүүнийг хажуудаа дуудаж авчраад хөөрөг зөрүүлэн
тамхилахдаа өөрсдийнхөө хөөргийг өөрийн эрхгүй харьцуулж
суухав. Харин зарим нэг нь, эрхэм гишүүн Д.Батбаярын хөөргийг хошин
шогийн жүжигчин Аглуугийн барьж тамхилаад байдаг “цууны шил шиг юм”
хэмээн шивэр авир хийж байлаа.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж