Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Дугуй засвар шатав

Нийслэлийн Онцгой байдлын албаны жижүүрийн шуурхай албаны утсанд өнөөдөр өглөөний байдлаар галын нэг дуудлага иржээ. Дуудлагыг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт орших 17 дугаар сургуулийн орчмоос өгсөн байна. Тодруулбал, тус сургуулийн ойролцоо орших дугуй засварын газарт гал гарсан тул дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар анги ажиллахаар гарлаа гэсэн мэдээллийг ээлжийн жижүүр өглөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж