Зүүн аймгийн нутгаар цастай

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Зүүн аймгийн нутгаар цастай

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, зарим  нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлшиж, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16 –18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 10-15 градус, Говийн бүс нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт хот орчмоор 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Харин нийслэл Улаанбаатар хотод бага зэргийн цас орж, үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж