Дуучин Б.Амархүү завгүй байх нь

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүү завгүй байх нь

ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү “Hero entertainment”-ийн бүтээл “Татар ажиллагаа” кинонд тоглож фэнүүддээ шаггүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Тэгвэл дуучин залуу маань тун удахгүй тус кинонд хамтран ажилласан уран бүтээлчидтэйгээ нэгдэн бас нэгэн түүхэн киногоор  үзэгчдэдээ бэлэг барих гэнэ. Мөн түүнээс гадна ОХУ-ын найруулагч Сергей Бодровын “Монгол” киноны хоёрдугаар ангид бас нэгэн түүхэн дүрийг бүтээх саналыг хүлээн авч баяртайгаар зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. “Монгол-2” кинонд тэрбээр Холливудын жүжигчидтэй хамтран тоглох юм.

Өнгөрсөн жил Б.Амархүү Оросын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би Чингис хааны тухай өгүүлсэн кинонд тоглохыг бүр 150 хувь хүсдэг” гэж хэлж байсан бол тун удахгүй түүний хүсэл 150 хувь биелэх нь ээ. Дэлгэцийн урлагт хүч үзээд зогсохгүй босго өндөртэй драмын театрын тайзнаа “Ромео”-гын дүр авсан түүний хувьд 2011 он тун ч завгүй жил байх бололтой.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж